Хэрэглэгч хувийн мэдээллээ үнэн зөв бөглөсний дараа бичиг баримт илгээхдээ доорх зүйлсийг анхаарна уу.
1. Үндсэн шаардлага
Дараах шаардлагыг хангасан хэрэглэгчийн хувийн мэдээлэл баталгаажих болно. Үүнд:
Хэрэглэгч нь 18 ба түүнээс дээш насны эрх зүйн бүрэн чадамжтай байх шаардлагатай.
Хэрэглэгчийн үйлчилгээний гэрээ болон үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн.
Шаардлага хангасан бичиг баримт илгээсэн.
Баталгаажуулалтын явцад үйлчилгээний нөхцөл болон гэрээний заалтыг зөрчсөн хэрэглэгчийн бүртгэлийг iTrader нь баталгаажуулахгүй байх бүрэн эрхтэй.
Жишээлбэл: Та гадаад паспорт оруулсан бол Selfie хэсэгт гадаад паспорттайгаа зургаа оруулах. Хэрэглэгч та бичиг баримтын ард талын зургийг оруулахдаа урд талд оруулсан бичиг баримтыг оруулах шаардлагатай.
Баталгаажуулалтанд илгээх бичиг баримт
Та бичиг баримтын эх хувь зургийг оруулсан байх шаардлагатай.
Таны оршин суугаа хаягийн тодорхойлолт сүүлийн 1 сарын хугацаанд авсан байх шаардлагатай.
Гадаад улсад оршин сууж буй тохиолдолд дараах бичиг баримт шаардлагатай:
Гадаад дахь оршин суугаа хаягийн тодорхойлолт
Хэрэглээний төлбөр төлсөн баримт
Түрээсийн гэрээ
Банкны тодорхойлолт
ФАТФ-ын саарал болон хар жагсаалтад багтсан улсаас хандсан тохиолдолд таны хэрэглэгчийн мэдээллийг цуцлах ба таны шалгуурын данс худалдан авсан төлбөрийг буцаах болно.
Хувийн мэдээлэл баталгаажуулах хүсэлт ажлын 24 цагийн дотор хянан шалгагдаж, мэдээлэл үнэн зөв тохиолдолд хувийн мэдээллийг баталгаажна.