Skip to main content

Hedge буюу эсрэг арилжаа хийх боломжтой юу ?

Сар гаруйн өмнө шинэчлэгдсэн

iTrader-ийн шалгуурын буюу Demo болон Live данс дээр хэрэглэгч та 2 данс үүсгэж, эсрэг арилжаа xийx xориотой. 1 данс дээр эсрэг арилжаа (Hedge арилжаа) хийх боломжтой.


Ямар арилжааг “эсрэг арилжаа” (hedging) гэж нэрлэдэг вэ?


Эсрэг арилжаа гэдэг нь нэгэн зэрэг эсрэг чиглэлд арилжаа хийхийг хэлнэ.

Жишээ нь:

  • Нэг данс дээр EUR/USD хослолыг BUY (авна) гэж орно.

  • Нөгөө данс дээр яг тэр үед SELL (зарах) байрлал нээнэ.

Юу зөвшөөрөгдөж байгаа вэ?

Нэг данс дотор эсрэг байрлал нээж болох бөгөөд энэ аргыг “hedging” гэж нэрлэдэг.

Жишээ нь:

  • Нэг дансанд EUR/USD BUY ба EUR/USD SELL зэрэгцүүлэн нээх боломжтой.

  • Энэ нь зөвшөөрөгдсөн бөгөөд арилжааны стратеги гэж үздэг.

Юу хориотой вэ?

2 өөр данс (таны үүсгэсэн өөр өөр шалгуур болон/эсвэл LIVE данс) дээр:

  • Ижил хослолд эсрэг арилжаа нээхийг хориглоно.

  • Хэрэв илэрвэл таны бүх дансыг цуцлах, шалгуураас хасах, бүртгэлийг хаах хүртэл шийтгэл тооцно.

Did this answer your question?