Хэрэв таны Live данс ашигтай үед өдрийн алдагдал дүрмийн зөрчил үүсгэн хаагдсан тохиолдолд арилжаач нь нийт ашгийн 50%-ийг авах боломжтой. 50%-ийн ашгийг авахын тулд дараах нөхцөлийг хангасан байх шаардлагатай:
Маржин тулгаж буюу арилжаанд орж болох хамгийн дээд хэмжээгээр арилжаагүй байх.
Тус бүр 10 өдрөөс дээш арилжаа хийсэн байх.
Арилжаа бүрд алдах хэмжээг хязгаарласан STOP LOSS-ийг байршуулсан байх.
“Хэрэглэгчийн үйлчилгээний гэрээ”, “Үйлчилгээний нөхцөл”, “Нууцлалын бодлого” зөрчөөгүй байх;
Үйлчилгээний нөхцөлийн дагуу хэрэглэгч дараах зөрчлийг гаргасан тохиолдолд арилжааны түүхийг хүчингүйд тооцож, ашиг хуваарилах боломжгүй болж, шалгуурын дансыг хаах болно.
Үүнд:
Хэрэглэгчийн мэдээлэл шаардлага хангаагүй
Олон дансаар зэрэг арилжаанд оролцох, эсрэг арилжаа нээх
Өндөр эрсдэлтэй, маржин тулгасан арилжаа хийсэн
Хэрэглэгч арилжааны cTrader платформын сул талыг ашиглах, ханшийн хоцрогдлыг ашиглаж арилжаа хийх, 2 дансаар эсрэг арилжаа нээж арилжих
Tick Scalping, Arbitrage, гуравдагч этгээдийн сигналаар арилжих, дансаа бусдаар удирдуулах болон бусад ижил төстэй үйлдэл
Хэрэглэгч мэдээний арилжаа болон амралтын өдрийн арилжааны дүрмийг зөрчсөн
“Хэрэглэгчийн үйлчилгээний гэрээ”, “Үйлчилгээний нөхцөл”, “Нууцлалын бодлого” зөрчсөн