Standard төрлийн дансны PRO Trader болсны дараа Live арилжааны данс дээр зах зээлд өндөр нөлөө үзүүлдэг мэдээний үеэр арилжаа хийх нь хориотой юм.
Арилжааны данс дээр зах зээлд өндөр нөлөө үзүүлэгч мэдээ гарахаас өмнө 5 минут, мэдээ гарч дууссаны дараа 5 минут буюу нийт 10 минутын хугацаанд арилжаа нээж болохгүй ба нээлттэй байсан арилжааг мөн хаах боломжгүй юм.
Тодруулбал: Тухайн мэдээтэй холбоотой валют орсон хослол дээр Арилжаа нээх болон хаах, засварлах буюу SL, TP -ийг шинэчлэх, Бүх төрлийн Limit захиалга биелэх болон үйлдэгдэх боломжгүй.
Хэрвээ дээрх үйлдлүүд мэдээний үеэрх 10 минутын хугацаанд үйлдэгдсэн тохиолдолд арилжааны түүхийг хүчингүйд тооцож, ашиг хуваарилах боломжгүй болж, шалгуурын дансыг хаах болно.
Мэдээ гарахаас 5 минутын өмнө нээсэн арилжааг мэдээний үеэр нээлттэй барих боломжтой. Хэрвээ таны нээлттэй арилжаа мэдээний үеэрх 10-н минутын хугацаанд / Өмнөх 5 минут, Дараах 5 минут / SL/TP -ий түвшинд хүрч хаагдсан тохиолдолд нэг удаагийн сануулга өгөх бөгөөд нийт ашиг хүчингүйд тооцогдож арилжааны данс эхлэлийн хэмжээнээс очих ба алдагдал нөхөн олгогдохгүй гэдгийг анхаарна уу.
Санамж: Эхний сануулга хүлээн авсны дараа дахин мэдээний үеэрх арилжааны дүрэм зөрчсөн тохиолдолд ямар нэгэн мэдэгдэлгүйгээр арилжааны данс нь хураагдах болно.
Зах зээлд өндөр нөлөө үзүүлэгч high impact мэдээг доорх линкээр дамжин харах боломжтой: https://www.instagram.com/itrader