Skip to main content

Slippage & Захиалга биелэлт

2 сарын өмнө шинэчлэгдсэн

Slippage нь хүлээгдэж буй үнэ болон биелэгдсэн үнийн зөрүү юм. Энэ нь захиалгын гүйцэтгэлийг хүссэнээс өөр үнээр гүйцэтгэх үед үүсдэг. Slippage нь янз бүрийн нөхцөлд үүсэж болно.

  • Зах зээлийн хөрвөх чадвар бага байгаа үед үүсдэг. Энэ нь дэлхийн томоохон санхүүгийн байгууллагууд хаагдах үед Market rollover (Зах зээлийн эргэлт)-н үед ажиглагдаж болно.

  • Дэлхийн зах зээлүүд хөрвөх чадваргүй захиалга бага энэ хугацаанд арилжаа хийх нь Slippage үүсэхэд хүргэж болзошгүй юм. Таны арилжааны захиалгыг биелүүлэхэд хүссэн үнийн түвшин дээрх эсрэг захиалга байхгүй байх боломжтой учир Slippage үүсэх гол шалтгаан болдог. Хөрвөх чадвар бага байх үед Spread нь бас өндөр байдаг.

  • Бага хөрвөх чадвартай валютууд (minor & exotic forex pairs) – эдгээр нь spread тэлэх болон slippage үүсэх магадлалтай байдаг.

  • Амралтын өдрийн дараах нээлт (Weekend Gap) – Арилжаагаа өдөр, долоо хоног, сар гэх мэт удаан хугацаагаар хийдэг Swing арилжаачдын хувьд зах зээл Gap-тай нээгдэх үед хослолын нээлтийн үнэ нь Stop Loss/Take Profit түвшинд хүрж болох ба SL/TP үнийн түвшнийг үл харгалзан өөр үнээр биелэгддэг.

  • Өндөр савлагаатай зах зээлийн нөхцөл байдал – NFP, CPI зэрэг макро эдийн засагт өндөр нөлөө үзүүлэх мэдээний үеэр болон мэдээ гарсны дараа зах зээл огцом хөдөлж slippage үүсгэдэг.

Positive Slippage (Эерэг Slippage)

Эерэг Slippage нь арилжаачинд ашигтай үнээр арилжаа хийх (нээх эсвэл хаах) үед тохиолддог.

Хоёр хувилбар байдаг:

  1. Худалдан авах (Buy) товчийг дарахад Ask үнэ буурсан үед. Өөрөөр хэлбэл, та худалдан авах захиалгыг нээснээр таны арилжаа захиалгын үнээс доогуур үнээр нээгдэж, илүү их ашиг олох боломжтой болно.

  2. Зарах (Sell) товчийг дарахад Bid үнэ өссөн үед. Өөрөөр хэлбэл, та зарах захиалгыг нээснээр таны арилжаа захиалгын үнээс дээгүүр үнээр нээгдэж, илүү их ашиг олох боломжтой болно.

Дээрх хувилбарууд нь зөвхөн арилжаанд оролт хийх үеийг харуулсан бөгөөд арилжаанаасаа гарах үед ч мөн адил үүсэж болно. Зах зээлд та худалдан авах (Buy) арилжаагаа хаах нь зарах захиалга (Sell)-ээр хааж байгаа бөгөөд хэрэв тухайн арилжаа таны бодож байснаас өндөр үнээр хаагдсан бол танд эерэг Slippage үүссэн болно. Энэ нь зарах захиалга (Sell)-н хувьд ч мөн адил үйлчилдэг.

Negative Slippage (Сөрөг Slippage)

Сөрөг slippage нь арилжаа хүссэн үнээр биелэгдээгүй үед үүсдэг.

  1. Энэ нь тодорхой үнийн түвшинд худалдан авах (Buy) захиалга өгөхөд захиалга хүлээгдэж буй үнээс дээгүүр биелэгдэх тохиолдолд юм.

  2. Энэ нь тодорхой үнийн түвшинд зарах (Sell) захиалга үүсэж, захиалга хүлээгдэж буй үнээс доогуур байвал тохиолдож болно.

Дээрх жишээн дээр Slippage төрлүүдийн талаар харуулсан ба тэдгээрийн үүсэх гол шалтгаан нь энгийн юм. Захиалгыг серверт хүргэх буюу захиалгыг биелүүлэхийн тулд тодорхой хугацаа шаардагддаг. Энэ нь таны захиалгыг хөрвөх чадвар нийлүүлэгчид (Liquidity providers) буюу зах зээлийн хөрвөх чадвар (Market liquidity) дээрх боломжит үнийн саналтай нийлүүлж хослуулна гэсэн үг юм. Захиалга сервер дээр ирэхэд цаг хугацаа шаардагддаг тул Slippage үүсэх нөхцөл болдог.

Did this answer your question?