Skip to main content

Spread тэлэлт

2 сарын өмнө шинэчлэгдсэн

Spread зарчмыг ойлгохын тулд эхлээд хослол бүрийн Ask ба Bid үнийг ялгах хэрэгтэй.

Market order (зах зээлийн захиалга)-аар худалдан авалт хийх үед, өөрөөр хэлбэл та хослол дээр Long захиалга өгөх үед таны захиалгыг (Ask) үнээр гүйцэтгэх болно. Та арилжааг хаахыг хүссэн үед Bid үнээр гүйцэтгэнэ. Хэрэв бид Sell захиалга өгвөл энэ нь эсрэгээр ажилладаг - Sell (short) нь Bid үнээр, харин хаах үед нь Ask үнээр гүйцэтгэгддэг.

Ask болон Bid үнийн зөрүүг Spread гэж нэрлэдэг.

Зах зээл дээр Spread нь байнга хөдөлж, зах зээл тогтворгүй үед эсвэл хөрвөх чадвар бага үед өсөх хандлагатай байдаг. Нөгөөтээгүүр зах зээл дээр хөрвөх чадвар ихтэй үед Spread бага болдог. 

Мэдээний үе, Market rollover (зах зээлийн эргэлт), улс төрийн тогтворгүй байдал нь зах зээлийн тогтворгүй байдлыг үүсгэж, хөрвөх чадварт нөлөөлж, Spread-г нэмэгдүүлэх хүчин зүйлүүд болдог.

Spread тэлэлтийг ойлгох нь арилжааны маш чухал тал бөгөөд арилжаачин бүр хөрвөх чадвар багатай үед арилжаагаа хэрхэн зохицуулахаа мэддэг байх ёстой. Spread тэлэлт нь Slippage үүсэх шалтгаан болдог тул Stop-Loss хүссэн үнийн түвшинд биелэх баталгаа болдоггүй.

Did this answer your question?